Э.Батшугар цэргийн албыг хэрхэн хаасан бэ?

2012-12-23 18:41

 

 

МАХН-аас УИХ-ын 2012 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдээс хэд хэдэн хүнийг СЕХ зохих шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хассан билээ. Тэдний нэг нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар. Түүнийг цэргийн жинхэнэ алба хаагаагүй гэсэн үндэслэлээр СЕХ хассан юм.

МАХН-ынхан үүнийг иргэний сонгох, сонгогдох эрхэд СЕХ халдлаа хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч тус болоогүй. Гэвч намар гэнэтхэн “Э.Батшугарыг цэргийн алба хаасан болохыг нотолж холбогдох байгууллагаас шийдвэр гаргасан. Одоо УИХ-ын гишүүн болоход саад болох зүйлгүй” гэсэн мэдэгдлийг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн гаргасан юм. Улмаар энэ талаар СЕХ-нд хандаж бичиг илгээсэн, хариуг хүлээж байгаа. СЕХ хариу ирүүлмэгц Э.Батшугараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ хэмээсэн. Тийм байр сууринаас “Шударга ёс” эвслийнхэн 11 дэх гишүүнээр тодроод буй Ц.Оюунбаатарын тангаргийг өргүүлэлгүй хойшлуулсаар байгаа.

Тэгвэл өнгөрсөн зуны байдлаар цэрэгт явж үзээгүй байсан Э.Батшугар цэргийн албыг хэрхэн хаасан бэ. Зарим хүн дүйцүүлэх маягаар мөнгөн төлбөрийг нь өгөөд цэргийн алба хаасанд тооцогджээ гэж үзэж байгаа.

Энэ талаар СЕХ-ноос тодруулахад цэргийн жинхэнэ алба хаах, иргэний цэргийн үүргээ биелүүлэх гэсэн хоёр өөр ойлголт байдаг аж. Жинхэнэ алба хаана гэдэг нь өөрийн биеэр цэргийн алба хаах, эсвэл мөнгөн хэлбэрээр дүйцүүлж хаахыг хэлдэг. Иргэний цэргийн үүргээ биелүүлнэ гэдэг нь зарлан дуудах ирсэн тохиолодолд харьяа сум, дүүргийн цэргийн хэлтэст очиж бүртгүүлээд цэргийн алба хаавал хааж, чөлөөлөгдвөл чөлөөлөгдөхийг хэлдэг байна.

Э.Батшугарын хувьд цэргийн жинхэнэ албаа хаагаагүй. Өнгөрсөн намар цэрэг татлагын үеэр харьяа дүүрэг дээрээ очиж бүртгүүлээд тухайн жилийн цэрэг татлагаас чөлөөлөгджээ. Дүүргийн цэргийн хэлтэст очиж бүртгүүлснийг нь МАХН-ынхан цэргийн алба хаасан хэмээн дүгнэсэн байна. Хуулийн дагуу цэргийн алба биеэр хаах насны иргэн УИХ-д нэр дэвшсэн тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаасан байхыг шаарддаг юм байна. Тиймээс Э.Батшугараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлье гэхэд цэргийн жинхэнэ алба хаагаагүй гэсэн асуудалтай дахиад л тулгарах ажээ.

                                Д.ОЮУН
Like | Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : beek | Уншсан (285) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. BTKA :
    2012-12-24 03:26

    ta nar odoo ene darga UIH gishuud geed bugdiig n tseregt yvjuu ymar surguuli heden ond ymar angid geel 1 shalgaach lav l tseregt 1ch dargiin huuhed bas neg heseg darga nar yvaagui moriitsii 10000$

  2. BTKA :
    2012-12-24 03:26

    ta nar odoo ene darga UIH gishuud geed bugdiig n tseregt yvjuu ymar surguuli heden ond ymar angid geel 1 shalgaach lav l tseregt 1ch dargiin huuhed bas neg heseg darga nar yvaagui moriitsii 10000$

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих